2
“НАГОЯАГИЙН ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮНИЙ НӨӨЦ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН, БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛӨӨС БЭЛТГЭВ 2018 ОН. БОЛОВСРУУЛСАН: Ж.ЖАРГАЛ /Төслийн тэргүүлэх зөвлөх/ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ БИО-СОЁЛЫН ПРОТОКОЛ Уугуул нутгийнхаа үнэт баялаг болсон ан амьтан, ургамал жимс, мөөг, түүнчлэн нүдэнд үл үзэгдэл өчүүхэн амьд биес, тэдгээртэй салшгүй холбоотой эцэг өвгөдөөс уламжилж ирсэн зан заншил, амьдралын үнэт зүйлсээ цаашид хэрхэн хамгаалах, хямгатай ашиглах, бусдын тусын тулд ашиглуулах тохиолдолд ямар нөхцөлөөр хамтран ажиллах тухайгаа тодорхойлж бичиж тэмдэглэсэн баримт бичгийг нутгийн иргэдийн био-соёлын протокол гэнэ. НУТГИЙН ИРГЭДЭД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД Био-соёлын протоколоо боловсруулснаар; Өөрсдийн уламжлалт амьдралын онцлог хэв маяг, экологийн, соёлын, оюун санааны үнэт зүйлсээ хамгаалах, Генетик нөөцтэй холбоотой үеэс үед уламжилж ирсэн уламжлалт мэдлэгээ зүй бусаар, зөвшөөрөлгүй ашиглуулах байдлаас хамгаалж баримтжуулах, бүртгүүлэх, Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах замаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтаас бий болох үр шим, ашгаас хүртэх боломж нээгдэнэ.

БИО-СОЁЛЫН ПРОТОКОЛ › content › dam › mongolia... · бүлгээрээ нэгдэж хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

  • Upload
    others

  • View
    35

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

“НАГОЯАГИЙН ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮНИЙ НӨӨЦ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН, БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛӨӨС БЭЛТГЭВ 2018 ОН.

БОЛОВСРУУЛСАН: Ж.ЖАРГАЛ /Төслийн тэргүүлэх зөвлөх/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

БИО-СОЁЛЫН ПРОТОКОЛУугуул нутгийнхаа үнэт баялаг болсон ан амьтан, ургамал жимс,

мөөг, түүнчлэн нүдэнд үл үзэгдэл өчүүхэн амьд биес, тэдгээртэй салшгүй холбоотой эцэг өвгөдөөс уламжилж ирсэн зан

заншил, амьдралын үнэт зүйлсээ цаашид хэрхэн хамгаалах, хямгатай ашиглах, бусдын тусын тулд ашиглуулах

тохиолдолд ямар нөхцөлөөр хамтран ажиллах тухайгаа тодорхойлж бичиж тэмдэглэсэн баримт бичгийг

нутгийн иргэдийн био-соёлын протокол гэнэ.

НУТГИЙН ИРГЭДЭД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛУУД

Био-соёлын протоколоо боловсруулснаар;

Өөрсдийн уламжлалт амьдралын онцлог хэв маяг, экологийн, соёлын, оюун санааны үнэт зүйлсээ хамгаалах,

Генетик нөөцтэй холбоотой үеэс үед уламжилж ирсэн уламжлалт мэдлэгээ зүй бусаар, зөвшөөрөлгүй ашиглуулах байдлаас хамгаалж баримтжуулах, бүртгүүлэх,

Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах замаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтаас бий болох үр шим, ашгаас хүртэх боломж

нээгдэнэ.

БИО СОЁЛЫН ПРОТОКОЛЫН АГУУЛГАБио-соёлын протоколыг үндэсний болон Олон Улсын хууль тогтоомж, бодлого, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд нутгийн иргэдийн уламжлалт ёс заншил, зан үйлийг хүндэтгэн авч үзэж боловсруулна. Төрөөс нутгийн иргэдэд био-соёлын протоколоо боловсруулахад нь тусламж үзүүлдэг.

Уламжлалт мэдлэгийг тээж яваа нутгийн иргэд нутаг ус, хот айлаараа, сайн дурын бүлгээрээ нэгдэж хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар иргэдийнхээ оролцоог дээдлэн био-соёлын протоколоо өөрсдөө боловсруулж, орон нутгийн засаг захиргаа, эрх бүхий байгууллагаар баталгаажуулах боломжтой.

Био-соёлын протокол ямар агуулгатай байх нь тухайн нутгийн иргэдийн нийгэм соёлын болон тэдний ашиглаж, хамгаалж ирсэн биологийн болон генетик нөөцийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг хэдий ч дараах ерөнхий мэдээллийг агуулдаг. Үүнд:

• Нутгийн иргэдийн сайн дурын байгууллага, бүлэг, нөхөрлөл зэрэг байгууллагын болон удирдагч, гишүүдийн талаарх мэдээлэл,

• Амьдралын онцлог хэв маяг, экологийн, соёлын, оюун санааны үнэт зүйлс,

• Амьдарч буй нутаг дахь биологийн болон генетик нөөцийн уламжлалт хэрэглээ, тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэг, уламжлалт хэрэглээ, өвлүүлж ирсэн арга ухаан,

• Зэрлэг ан амьтан, ургамлыг ард иргэд хэрхэн хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, уламжлалт ахуй амьдралын хоорондын харилцан шүтэлцээ, хамаарал, хүндэтгэн авч үздэг асуудал, одоо хэрэгжүүлж буй арга хэмжээ,

• Биологийн болон генетик нөөц ашиглалтын зураг,

• Нутгийн иргэдийн хэтийн зорилго, тэмүүлэл, хөгжлийн төлөвлөгөө тэр дундаа байгалийн нөөц баялагаа зохистой хамгаалан ашиглах, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгтээ суурилсан цаашдын судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны талаархи зорилт чиглэл зэрэг багтаж болно.

Био-соёлын протокол нь нутгийн иргэдэд үндэсний болон Олон улсын эрхзүйн зохицуулалтуудаар олгогдсон эрх, үүргээ баталгаажуулах

боломжийг олгодог хүний эрхийг дээдэлсэн баримт бичиг юм.

Тухайн нутгийн ард иргэд, хувь хүнийг бүрдүүлж буй биологийн болон соёлын хүчин зүйлийг био-соёл гэнэ. Нутгийн иргэдийн био-соёлын өв гэдэг нь тэдний

хэрэглэж ирсэн нөөц баялаг, нутаглаж ирсэн газар нутаг гээд амьдралд нь үнэ цэнэтэй байгалийн баялаг болох амьтан, ургамал, мөөг, бичил биетэн, тэдгээрийн

генетик шинж чанарыг ашиглахтай холбоотой уламжлалт мэдлэг, арга ухаан, ардын урлаг, шашин шүтлэг, сүсэг бишрэл, уламжлалт ёс заншил зэргээр дамжин илэрч буй

нийгэм соёлын онцлогийг агуулсан мэдлэг, арга ухаан юм.

БИО-СОЁЛЫН ПРОТОКОЛЫН ХЭРЭГЦЭЭ, АЧ ХОЛБОГДОЛБайгалийн ховор, нандин нөөц баялаг болох биологийн нөөц, генетик нөөцийг ашиглан үйлдвэрлэдэг эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймээс байгалиа хамгаалж, дээрх бүтээгдэхүүнүүдийн түүхий эд болох генетикийн нөөц баялгийг тогтвортой, хямгатай ашигласаар ирсэн Нутгийн иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг цогцоор нь хамгаалан дэмжих, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүндэтгэн авч үзэх нь нэн чухал юм. Энэ зохицуулалтад био-соёлын протокол чухал үүрэг гүйцэтгэдэг.

Амьд байгалийн нөөцийг биологийн нөөц гэнэ. Өөрөөр хэлбэл амьтан, ургамал, мөөг, бичил биетний нөөц баялгийг Биологийн нөөц хэмээн нэрлэдэг.

Ургамал, амьтан, бичил биетний үйл ажиллагааг нөхцөлдүүлэгч нэгжийг агуулсан аливаа материалыг генетик материал гэнэ. Нүдэнд үл үзэгдэгч өчүүхэн жижиг эгэл биетэн, вирусээс эхлээд хавтгай тэмээ, вансэмбэрүү цэцэг хүртэл биологийн бүх биет генетик материалыг агуулж байдаг. Харин бодит болон боломжит үр ашиг хүртэж болохуйц генетик материалыг Генетик нөөц гэж үздэг.