7
Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? P1 Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? Хичээл: Иргэний боловсрол, Хувь хүний, нийгмийн болон эрүүл мэндийн боловсрол олгодог хичээл, Газар зүй, Ёс зүй Сургалтын үр дүн: Амь өрссөн нөхцөл байдлаас зугтаан дүрвэх нь хүний амьдралд ямар үр дагавартай байх талаар ойлгох Бусдад тулгарсан нөхцөл байдлыг ойлгох, мэдрэх Хичээлийн бэлтгэл: Хичээлийн төлөвлөгөө болон 'танилцуулга‘ хэсэгт өгөгдсөн суурь мэдээллийг бүрэн унших Хоёр чемодан, түүнчлэн амралт зугаалгад болон зугтаан дүрвэхэд хүүхэд авч явж магадгүй зарим нэг зүйлсийг цуглуулах ЭСВЭЛ Чемоданы зургийг хүүхэд тус бүрт хоёр хувь хэвлэх Сурагчдыг жижиг бүлгүүдэд хувааж бүлэг тус бүрт бичих үзэг, зураг зурах цаас, харандаа өгөх Нийт хугацаа: Насны ангилал: 30-45 мин 6-12 нас Зургийг: Жонатан Хиамс / Хүүхдийг Ивээх Сан

Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? P1

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү?

Хичээл: Иргэний боловсрол, Хувь хүний, нийгмийн болон эрүүл мэндийн боловсрол олгодог хичээл, Газар зүй, Ёс зүй

Сургалтын үр дүн: • Амь өрссөн нөхцөл байдлаас зугтаан

дүрвэх нь хүний амьдралд ямар үрдагавартай байх талаар ойлгох

• Бусдад тулгарсан нөхцөл байдлыг ойлгох,мэдрэх

Хичээлийн бэлтгэл: • Хичээлийн төлөвлөгөө болон

'танилцуулга‘ хэсэгт өгөгдсөнсуурь мэдээллийг бүрэн унших

• Хоёр чемодан, түүнчлэн амралтзугаалгад болон зугтаан дүрвэхэдхүүхэд авч явж магадгүй зарим нэгзүйлсийг цуглуулах

ЭСВЭЛ

• Чемоданы зургийг хүүхэд тус бүртхоёр хувь хэвлэх

• Сурагчдыг жижиг бүлгүүдэдхувааж бүлэг тус бүрт бичих үзэг,зураг зурах цаас, харандаа өгөх

Нийт хугацаа:

Насны ангилал:

30-45мин

6-12нас

Зургийг: Жонатан Хиамс / Хүүхдийг Ивээх Сан

Page 2: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? | P2

Энэ хичээлээр сурагчидтай хийх хэлэлцүүлгийн үеэр сурагчдын амьдрал, туршлагыг анхаарч мэдрэмжтэй чиглүүлвэл зохистой. Хүүхдүүдийг өөрсдийн санаа бодол, туршлагыг хуваалцахад аюулгүй байх орчныг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй. Зарим сурагчид хэлэлцүүлэгт оролцохыг хүсэхгүй байвал хүндэтгэж үзнэ. Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад анхаарах зөвлөгөөг дараах эх сурвалжуудаас авч үзэж болно.

Зөрчилдөөнтэй Асуудлаар Хичээл Заах Английн Оксфамын Удирдамжhttp://www.oxfam.org.uk/education/teacher-support/tools-and-guides/controversial-issues

Сэтгэл Хөдлөм болон Зөрчилдөөнтэй Түүхийн Хичээлийг заах Түүхийн Ухааны холбооны Удирдамж http://globaldimension.org.uk/resources/item/1522

Энэ чиглэлийн хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхэд олон багш нар дараах “Хүүхдэд зориулсан философи” аргачлалыг хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэн:http://globaldimension.org.uk/news/item/13650

Дэлхийн бараг бүх улс орнууд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 28 дугаар зүйлд хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших эрхтэй, мөн суурь боловсролыг бүх хүүхдэд үнэ төлбөргүй олгохоор заасан байдаг. Гэсэн хэдий ч, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын мэдээлж буйгаар, дэлхий дээр 124 сая хүүхэд, залуучууд сургуульд сурч чадахгүй байгаа ба 757 сая насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдаагүй байна. (Тэдгээрийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд1).

Үүний цаана маш олон шалтгаан байдаг: ядуурал, хөгжлийн бэрхшээл, хүйс, яс үндэс, нийгмийн гарлаас хамаарсан шударга бус байдал, ялгаварлан гадуурхалт зэрэг нь хамгийн түгээмэл шалтгаануудын нэг. Харин дайн болон хямралт нөхцөл байдал, олон жил сунжирсан зөрчил мөргөлдөөн нь маш том нөлөөлөх хүчин зүйл болдог. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлснээр дэлхийн дахинд 34 сая хүүхэд, залуучууд дайн болон хүчирхийлэл, зөрчлийн хохирогч болж байгаа ба Сири, Ирак, Йемен, Ливи, Палестинийн нутаг дэвсгэр, Судан, Йордан, Ливан, Турк улсуудад нийт 13 сая хүүхэд, залуучууд сургуульд сурч чадахгүй байгаа байна2. Хямрал, мөргөлдөөнүүд нь хүмүүсийг гэр орон, тосгон, хотоосоо дайжин өөр газар нутагт, ихэнхидээ өөрийн улсаас гарч, өөр улс оронд хоргодох орон байр хайхад хүргэдэг байна. 2014 онд дэлхийн дахинд 60 орчим сая хүн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт болон хүний эрхийн зөрчлөөс зугтаж хоргодох байр, хамгаалалт эрж хайсан байна. Тэдгээрийн хоёр хүн тутмын нэг нь 18-аас доош насныхан байжээ3.

Эдгээр залуучуудыг хамгаалахын тулд Женевийн Конвенцийн 22 дугаар зүйл нь оролцогч улсуудад яс, үндэс, иргэншлийн статусаас үл хамааран бүх хүмүүст боловсролыг бүрэн дүүрэн, тэгш хүртээх үүрэг ногдуулсан байдаг. Хэдий тийм боловч, энэ эрхийг дүрвэгсдэд эдлүүлэх нь ховор байна.

Дүрвэгсдийн дийлэнхи нь өөрсдийн улс орны багтдаг бүс нутагт үлддэг байна: НҮБ-ын Дүрвэгсдийн Агентлагийн мэдээлснээр4 үүний шалтгаан нь тэд гэртээ эргэн очих байх хэмээн найддагт, нөгөө талаар өөрийн нутгаа орхин өөр бүс нутаг руу явахад хүндрэлтэй байдагтай холбоотой байна. Орон гэрээсээ дайжсан хүмүүсийн хамгийн том бүлэг бол одоогоор Сири улсаас гэр орноо орхин дайжсан 4 сая хүмүүс ба тэдгээрийн 98 хувь нь Сирийн хөрш зэргэлдээ орнуудад байгаа ажээ. (2.2 сая нь Турк улс, 1.1 сая нь Ливан, 633 мянга нь Йорданд тус тус байрлаж байна.) Түүнчлэн, өөрийн хотоосоо дайжсан ч, Сири улсдаа байсаар байгаа 7.9 сая хүн байна5. Эдгээр хүмүүсийг Дотооддоо шилжин суурьшигсад (ДШС) гэж нэрлэдэг.

Маргаантай асуудлаар хичээл заах талаар багш нарт зориулсан ерөнхий тэмдэглэл:

Шилжилт хөдөлгөөний эргэн тойрон дахь өнөөгийн асуудал Багшид зориулсан мэдээлэл

Page 3: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? | P3

Европын Холбооны дотор Герман улс нь дүрвэгсдийг хамгийн ихээр хүлээж авдаг ба 2015 онд гэхэд нэг сая дүрвэгсдийг хүлээн авсан байна. Хэдийгээр хэвлэл, мэдээллээр Сири улс дах дайн болон зөрчилдөөнөөс дайжиж Европ руу орж буй дүрвэгсдийн талаархи мэдээ давамгайлдаг ч Африкт, тэр дундаа Өмнөд Судан дахь зөрчилдөөний улмаас дайжсан хүмүүсийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсээр байгаа юм. Энэхүү зөрчил 2013 онд эхэлснээс хойш 2.3 сая хүн гэр орноосоо дайжаад байна . Тэдгээрийн 650’000 нь эдүгээ Өмнөд Суданаас гадна амьдарч байна6. Түүнчлэн, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт даамжирсан зөрчилдөөнөөс болж хүмүүс олон тоогоор дотооддоо шилжин суурьшиж, хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэгсэд нүүж байна.

Боловсролоос болон амьдралаас гадуурхагдах нь

Дүрвэгсдийн амьдрал маш бэрхшээлтэй, тэд аюулгүй газар хайхын тулд өөрсдийн бүх өмч хөрөнгийг үлдээх хэрэгтэй болдог. Түүнчлэн, тэд хүнд амьдралаасаа болж хүний эрхээ эдлэх боломжгүй болдог – үүнд тэдний сурч боловсрох эрх ч бас хамаарна. Сирийн дүрвэгсдийг хамгийн олноор хүлээж авдаг таван улсуудад (Турк улс, Ливан, Йордан, Ирак, Египет) сири хүүхдүүдийн 53 орчим хувь8 буюу 700’000 нь дараахь шалтгаануудын аль нэгнээс болж сургуульд явж чаддаггүй байна9:

Ядуурал

Дүрвэгсэд ядууралд өртөх өндөр магадлалтай байдаг. Маш олон улс орнуудад тэдэнд ажил олоход нэнбэрхшээлтэй байдаг ба ихэнхдээ албан ёсоор ажил хийхийг тэдэнд зөвшөөрдөггүй учир амь зуухын тулд албан бусаар ажиллах шаардлагатай болдог байна. Ийм ажлын орлого нь гэр бүлийн амьжиргааг дэмжих, тухайлбал, орон байрны түрээс төлөх, хоол хүнс худалдан авах зэрэг наад захын суурь хэрэгцээнд хүрэлцэхгүй байх нь элбэг.

НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссар (НҮБДАЭДК)-ийн мэдээлж буйгаар 2014 оны байдлаар Йордан дахь Сирийн дүрвэгсдийн гуравны хоёр нь ядуурлын түвшингээс доогуур түвшинд амьдарч байсан ба энэ нь Йорданы хувьд сард 96 америк доллар байдаг байна10. Ийм нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн сурч боловсрох боломж нь хязгаарлагдаж хохирдог. Энэ нь үнэ төлбөргүй боловсрол олгох газар, түүнчлэн тоног төхөөрөмж, мөн сайтар бэлтгэгдсэн багшийн хүрэлцээ муу байдагтай холбоотой. Ихэнхи тохиолдолд эцэг, эхчүүд сургалтын төлбөр, замын зардал гаргаж чадахгүйгээс, түүнчлэн гэр бүлийн орлого олоход хүүхдүүдээ дайчлах хэрэгтэй болдог учраас хүүхдүүдээ сургуулиас нь гаргахаас өөр аргагүй болдог. Нэн ялангуяа ердийн нөхцөлд ч хүндрэл бэрхшээлтэй тулгардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль, боловсролоос хоцрох эрсдэл нь өндөр байдаг.

Хүүхдийн Хөдөлмөр

Ажлын олдоц муугаас болж гэр бүлийн бүх гишүүд, хамгийн бага нь хүртэл гэр бүлийн орлогод хувь нэмрээ оруулах шаардлагатай байх нь элбэг байдаг. Тэдгээр хүүхдүүд сургуульд явалгүй харин айлын гэрт болон хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх нь цөөнгүй. 2013 онд явуулсан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар тус судалгаанд хамрагдсан Сирийн хөрш зэргэлдээ орнууд дахь дүрвэгч гэр бүлүүдийн бараг тал хувь нь хүүхдийн олж ирсэн цалин орлогоос бүрэн буюу хэсэгчлэн хамааралтай байдаг гэж гарсан байна11. Дүрвэгсдийн хуаранд нөхцөл байдал мөн адил байдаг. Жишээлбэл: 13 настай Ахмед хүү 3 жил сургуульд яваагүй байна. Сирийн Да’ра хотод гэрээсээ гарах нь хэтэрхий аюултай болсон тул тэрээр сургууль завсарджээ. Йордан дахь За’атари хэмээх дүрвэгсдийн хуаранд очоод Ахмед сургуульд орох байх гэж найдаж байсан ч тэрээр ах нарын хамт гэр бүлээ тэжээхийн тулд өдөрт 12 цагийн турш тамхи зардаг ажил эрхлэхээс өөр аргагүй болжээ12. Йорданд хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлдэг сири хүүхдүүдээс 2.4 хувь нь л сургуульд явдаг байна13.

Page 4: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? | P4

Эрт гэрлэлт

Ядуурлаас үүдэж, дүрвэгсдийн дунд насанд хүрээгүй охид гэрлэх явдал нэмэгддэг. Гэр бүлд учруулах санхүүгийн дарамтыг багасгахын тулд зарим охидыг маш багад нь гэрлүүлдэг байна. Энэ нь ихэнхидээ тухайн охины боловсролыг шууд таслан зогсоох үр дагавартай. Мөн охин хүүхдийг сургууль болон сургууль руу хүрэх, буцах замд тулгардаг бэлгийн хүчирхийллийн эрсдлээс хамгаалах зорилгоор гэрлүүлэх нь эрт гэрлэлтийн нэг шалтгаан болдог байдаг байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа дутмаг байх

Хэрэв олон улсын хамтын нийгэмлэгээс онцгой байдлын үеийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлбэл дүрвэгсдийн амьдралын болон боловсролын нөхцөл байдал ихээхэн сайжрах боломжтой юм. Сири орчмын улс орнууд дахь бүх дүрвэгсдийн эрхийг хангах болон суурь үйлчилгээ хүртэх боломжийг бий болгоход шаардлагатай зардал үлэмж их юм. 100 хувийн санхүүжилтыг хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний хэмжээ 2015 онд 566 сая америк доллар буюу 42% байсан байна14. НҮБДАЭДКГ-аас Өмнөд Суданд шаардагдах хөрөнгө, нөөц бололцоог харахад илүү бүрхэг дүр зураг тодорно. Олон улсын хамтын нийгэмлэгээс нийт шаардлагатай хөрөнгийн зөвхөн 30 хувийг (буюу 544 сая америк доллар) гаргаад байна15. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энэхүү санхүүжилтын хомсдол зөрүү нь бүр их буюу 76 хувь байна16.

Ишлэл Зүүлт:

1. НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын Статистикийн Институт, 2015 он,Тусламж зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас сургууль завсардах хүүхэд, залуучуудын тооолширч байна, 1-р хүснэгт.

2. НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын Статистикийн Институт, 2015 он, Тообаримтын хуудас номер 32, Насанд хүрэгчид болон залуучуудын бичиг үсэгт тайлагдсан байдал, 1-рхүсэгт

3. НҮБ-ын Хүүхдийн Сан, 2015 он, Галд өртсөн боловсрол, 3-р хүснэгт.4. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар, 2015 он, Дэлхий дахины хандлага

2014, 3-р хүснэгт5. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар, 2015 он, Дэлхий дахины хандлага

2014, 2-р хүснэгт6. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газрын Хүн амын мэдээллийн онлайн

статистикийн бааз, НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар (НҮБДАЭДКГ),www.unhcr.org/statistics/population- database, Zugriff:14.12.2015

7. Мөн тэнд.8. http://www.unhcr.org/5661ae0c6.html, Zugriff: 5.1.20159. НҮБ-ын Хүүхдийн Сан, 2015 он, Галд өртсөн Боловсрол, 13-р хуудас.

10. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар, 2014, Сүүдэрт өнгөрүүлэхамьдрал, 7-р хуудас.

11. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллага хоорондын Үнэлгээ ‘Йордан дахь Сирийн дүрвэгсдийн дундахьжендерт суурилсан хүчирхийлэл болон хүүхэд хамгаалал, эрт гэрлэлтийн асуудал’, 2013, 35-рхуудас

12. НҮБ-ын Хүүхдийн Сан, 2015 он, http://www.unicef.org/inforbycountry/jordan_82551.html, 2015 оны 12-рсарын 10-ны өдөр үзсэн.

13. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хийсэн Йордан дахь хүүхдийн хөдөлмөр, Хөдөө аж ахуйнсалбарын түргэн үнэлгээ / Мафрак ба Йорданы хөндий (Гхор)

14. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар, 2015 он, НҮБДАЭДКГ-ынсанхүүжилт – Сирийн нөхцөл байдалд авах хариу арга хэмжээ 2015-8 12-р сар, татаж авахад http://data.unhcr.org/syrianrefugees/regional.php

15. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар, Өмнөд Суданы нөхцөл байдал –Санхүүжилтийн байдлын тодруулга, 2015 оны 08-р сарын 12-ны өдөр

16. НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар, Төв Африкийн Бүгд НайрамдахУлсын нөхцөл байдал – Санхүүжилтийн байдлын тодруулга, 2015 оны 12-р сарын 22-ны өдөр

Page 5: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

Çóãààëãûí ö¿íõ ¿¿, çóãòàëòûí ö¿íõ ¿¿?

“Чи өөрийгөө маргааш амралт зугаалганд явах гэж байгаа гэж төсөөл дөө. Чи юу цүнхлэх вэ? Чи хаашаа явах вэ, чамд юу юу хэрэгтэй болох вэ? 5 минутанд цүнхээ бэлдээрэй.”

Жижиг бүлгүүдэд хуваагдан ярилцан, цүнхэндээ юу хийхээр шийдсэнээ

бичих, мөн зарим нь бусаддаа яагаад тэдгээр зүйлсийг авч явах болсноо

тайлбарлахыг хүсээрэй.

Чиний зугаалганы цүнх, зугталтын цүнх хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? Цүнхнүүдэд яагаад ийм өөр зүйлс хийх болов? Чемодандаа хийгээгүй ямар эд зүйлсийг чи хамгийн их үгүйлэх бол?

Сурагчид чинь төрсний гэрчилгээ, боловсролын гэрчилгээ, вакциний картаа авахаар бодож уу? Эдгээр нь яагаад чухал болохыг ярилц.

Маргааш зугтах шаардлагатай болбол амьдралд нь хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хэлэлцэж хичээлээ дүгнээрэй. Энэ нь тэдний ирээдүйн амьдралд ямар нөлөө үзүүлэх бол? Хэрэв тэд хүссэн ч, сургуульдаа 2 жил явж чадахгүй бол яах вэ? (5 минут)

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? |P5

Хичээлийн зорилго: Амь өрссөн нөхцөл байдлаас дайжиж зугтаах нь хүний амьдралд ямар үр дагавар авчрахыг ойлгох, мөн бусдад тулгарсан нөхцөл байдлыг ойлгох, мэдрэх

“Одоо чиний нөхцөл байдал өөрчлөгджээ. Маргааш гэхэд гэрээсээ дүрвэх хэрэгтэй болсон гэж төсөөлөөрэй. Чи гэртээ эргэн ирэх эсэх, ирэх бол хэзээ ирэхээ мэдэхгүй. Авч явах зүйлсээ чемоданд хийгээрэй. Ганц л чемодантай байна, бас нутгаасаа явган эсвэл машин тэргээр (замаар) явах байх гэдгээ сайн санаарай. Шөнө болгон байранд хонохгүй ч байж мэднэ. Юу авч явахаа 5-10 минутанд бодож шийдээрэй.”

Хүүхдэд санаа өгөх үүднээс эд зүйлсийн жагсаалт бичээрэй. Тэдэнд бэлтгэсэн чемоданы зургаа өгч, чемодан дээрээ нааж болох эд зүйлсийн дүрсийг сонин, сэтгүүлээс хайчилж авчирч өгөөрэй.

Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлье!

• Сурагчид өөрсдийн орон нутгийн захиргаа,иргэдийн төлөөлөгчид хандан захидалбичиж, Дэлхийн зорилгууд яагаад өөрсдийнхнь ирээдүйд онц чухал болох тухайгаа хэлж,мөн тодорхой зорилгыг биелүүлэхийн тулдямар арга хэмжээ авч байгааг асууж болно.

• #ДэлхийнЗорилгууд-ын талаар сурсанзүйлсээ товч бичиж, Дэлхийн хамгийн томхичээл-ийн Твиттер дэхь @worldslessonхаягаар эсвэл Фэйсбүүкээр түгээхийгуриалаарай.

Багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд та сурагчдынхаа эерэг эрч хүчийг чиглүүлж, тэд сул дорой нэгэн биш, өөрчлөлтийг бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг

удирдах чадвартай гэдэгт итгэн үнэмшүүлэх эрх мэдэл танд бий.Яг одоо зохион байгуулах үйл ажиллагаа: Дараагийн шатанд зохион байгуулах үйл ажиллагаа:

• Илүү гүнзгий судалж, үр нөлөө бий болгохын тулдсурагчид өөрсдийн орон нутагт зорилгуудыг биелүүлэх,өөрчлөлт хийх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэдоролцож болно.Манай www.globalgoals.org/worldlargestlesson вэбсайтын“Take Action” хэсэгт зочилж танд хэрэг болохбайгууллага, эх сурвалж, хичээлийн багцуудыг үзнэ үү.

Нэг буюу хэд хэдэн сурагчдаас юу авч явахаар шийдсэн, мөн яагаад тэдгээрийг сонгох болсноо тайлбарлахыг хүсээрэй. Тэд энэ дасгалыг хийхийг тулд хосоороо, эсвэл жижиг бүлгээр, эсвэл бүр ангиараа ч ажиллаж болно. (Хариултаа бэлтгэх 5 минут, хэлэлцэх 10 минут)

Page 6: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

t J :::::::----::;:: r :,

GLOBALE

BILD NGS­MPAGNE

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? P6

Page 7: Notes for teacherscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/26... · 2019. 4. 9. · Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад

Зугаалгын цүнх үү, зугталтын цүнх үү? | P7

Дэлхийн хамгийн том хичээл гэдэг нь Тогтвортой хөгжлийн төлөөх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн зорилгуудыг заахад дэмжлэг болох хамтарсан боловсролын төсөл юм. Энэхүү хичээлийн төлөвлөгөөг Герман дахь Боловсролын Төлөөх Дэлхийн Аяны гишүүд бүтээсэн ба бид тэдний дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж байна.